Экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна
Монгол Улс он гарсаар дэлхийн 108 оронтой худалдаа хийжээ. Үүнийг тооцвол, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.2 тэрбум, импорт 1.7 тэрбум ам.доллар болов. Гадаад худалдааны тэнцэл 528.3 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 269 сая ам.доллар буюу 33.7 хувиар буурсан дүн.
Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн дотор 410.6 сая ам.доллар буюу 12.2 хувиар буурсан байна. Энэ нь импортын хэмжээ 339.8 сая ам.доллар буюу 16.3 хувь, экспорт 70.8 сая ам.доллар буюу 5.5 хувиар буурсантай холбоотой.
Экспортын 97.2 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ