Хамгийн алдартай хараал шүглэсэн очир алмазнууд
Зард гарсан цуутай эрдэнэст хараал шүглэсэн байх нь элбэг. Тэдгээрийг эзэмшигчдэд тохиолдсон сүйрэл, дампуурал, үхэл зовлон үүнийг гэрчилнэ. Энэ нь ямар нэг далдын хүчтэй холбоогүй ч байж болох. Дэндүү ховор, тэндүү тансаг эдгээр эрдэнэс бусдын харааг булааж, атаархах, шунах сэтгэлийг хөдөлгөх нь их байдаг байх.
Spoonmaker’s Diamond
86 каратын энэ чулуу дэлхийн хамгийн том очир алмаз гэж тооцогддог. Домогт өгүүлснээр түүнийг нэгэн ядуу загасчин голын эргээс олсон бөгөөд луйварчин-худалдаачин түүнийг жирийн чулуу гэж итгүүлэн гуравхан ширхэг халбага өгөөд авсан гэдэг. 17-р зуунд энэ чулуу Султан хааны мэдэлд ирж хаан угсаат олон эмэгтэйчүүдийн тэргүүн гоёл нь болж явжээ. Өнөө үед энэ эрдэнэс Туркийн Топкап ордны музейд хадгалагдаж байна.
Орловын очир алмаз
Оросын Их Екатерина хатан хаан 189,6 каратын очир алмазаар гангардаг байсан гэнэ. Түүнийг нэгэн франц цэрэг Энэтхэгийн шүтээнээс хулгайлсан гэж ярьцгаадаг. Хатан хааны дотнын хүнГригорий Орлов алмазыг хатанд бэлэглэсэн байна. Гэвч хатан хаантай гэрлэх гэсэн түүний мөрөөдөл талаар өнгөрч, Петербург дахь ордондоо ганцаардан шаналж, галзуурч үхсэн гэдэг.
Дерианур
Энэхүү ховор ягаан өнгийн очир алмаз цуст түүхтэй гэнэ. Их Моголын хаан титмийг буцаан өгсний учир Персийн Надер Шах очир алмаз болон бусад үнэт эрдэнэсээр сангаа дүүргэжээ. Энэ явдал 18-р зуунд Энэтхэг рүү довтолж, Дели хотын оршин суугчдыг бараг толгой дараалан хядсан аймшигт халдлагын дараа болсон байна. 182 каратын энэ алмаз одоо Ираны Төв банкинд хадгалагдаж байдаг гэнэ.
Регентийн очир алмаз
410 каратын энэ чулуу I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж явжээ.Цаазлуулсан Мария-Антуанетта хатны малгайн чимэг болж байсан гэдэг. Өнөө үед энэ чулуу Луврт хадгалагдаж байгаа юм. Анх Энэтхэгийн алмазны уурхайд ажиллаж байсан боол хөлөө хүндээр гэмтээн байж олсон байна. Түүний итгэж ам алдсан Английн хөлөг онгоцны ахмад хөөрхий амьтныг дээрэмдээд живүүлж алсан гэдэг.
Орловын хар алмаз
Алмазны өөр нэг нэр нь “The Eye of Brahma Diamond” (Брахма бурхны нүд). Энэ 67,5 каратын бишрэм чулууг 19-р зууны эхээр Энэтхэгийн уурхайгаас олжээ. Түүнийг Энэтхэгийн нэгэн бурхны баримлаас хулгайлсан ч гэж ярьцгаадаг. Алмазыг 3 хүн гар дамжуулан эзэмшиж байсан ч гурвуул амиа хорлон өөд болцгоожээ.
Цэнхэр алмазны хараал
50 каратын Саудын алмазыг тойрсон үхэл одоо хир нь үргэлжилсээр байгаа гэнэ. 1989 онд тайландын нэг ажилчин Саудын Арабын ордноос 20 сая долларын үнэтэй эрдэнэс хулгайлан эх орондоо аваачжээ. Хулгайчийн мөрөөр Тайландыг зорьсон Саудын бизнесмен Мухаммед Аль-Руваили болон өөр 3 дипломат ажилтан алагдаж, гэмт этгээдүүд олдоогүй байна. 2014 оны 3-р сард Тайландын шүүх цагдаагийн офицер тэргүүтэй 5 хүнийг Аль-Руваилийг хулгайлж хороосон хэрэгт буруутгасан ч, баримт нотолгоо хангалттай бүрдүүлж чадаагүй байна. Гэхдээ тайчууд энэ эрдэнэсийг хулгайлсан хүмүүс аймшигт үхэлтэй нүүр тулгарах болно гэж итгэдэг гэнэ.
“Koh-i-Noor” алмаз
“Koh-i-Noor” алмазыг өөрөөр “Mountain of Light”(Гэрлэн уул) гэж бас нэрлэдэг. 739 каратын энэ чулууг 1306 онд раджа Малвагаас үл мэдэгдэх хүмүүс хулгайлан авсан гэнэ. Гэхдээ Хатан хаан Виктория 1877 онд хаан ширээнд залармагц энэ чулуу гарч иржээ. Үүнээс хойш энэ эрдэнэс Их Британы хаан угсааныхны мэдэлд байх болжээ. Одоо ч хатан хаан II Элизабетын титмийг чимэглэж буй. Энэтхэг домогт: энэ чулууг эзэмшигч дэлхийг ноёрхох боловч гай зовлонгоос мултарч чадахгүй, гагцхүү эмэгтэй хүн эсвэл бурхан л гай зовлонд өртөхгүйгээр чулууг эзэмшиж болно гэж өгүүлсэн байдаг гэнэ.
Хоупын алмаз
Хоупын алмазыг анх засаж алтанд суулгах үед нар шиг гэрэлтдэг байсан гэнэ. Наран хаан гэж нэрлэгддэг байсан XIV Людовик хаан анхны эзэн нь байжээ. Олон удаа зассаны эцэст алмаз 45,52 карат болсон байна. Домогт өгүүлснээр энэ алмазыг бас л Энэтхэгийн Сита бурхны баримлын нүднээс хулгайлсан гэнэ. Ингэснээр чулуунд хараал шингэсэн юм байх. Чулууг эзэмшигчид болох Мария-Антуанетта, Людовика XIV хааны үхэл, Хоупын гэр бүлд тохиолдсон олон удаагийн эмгэнэлт явдлууд, тэр ч байтугай чулууг Смитсоны их сургуульд хүргэж ирсэн шуудан зөөгчийн золгүй явдал зэрэг нь үүний гэрч болох бизээ. 1958 онд «Алмазны хаан», уран дархан Гарри Уинстон чулуугСмитсоны Их сургуульд шилжүүлэн өгчээ. Тус сургуулийнхан цэнхэр чулууг үгүй хийхийг шаардсан үгтэй захидлуудыг байнга хүлээж авдаг гэнэ. Олон нийт энэ чулуу улс үндэстэнд гай тарихаас болгоомжилж байгаа аж.
Тейлор-Бартоны алмаз
240,8 карат энэ алмазыг 1966 онд Өмнөд Африкаас олжээ. Жүжигчин Ричард Бартон түүнийг 1,1 сая доллараар худалдаж авч, Элизабет Тейлорт бэлэглэсэн гэдэг. Энэ овор ихт, үнэт чулуу юунд ч хоригдож дийлдэхгүй их хайрын бэлгэ тэмдэг болон мөнхөрсөн байна. 1978 онд хоёр дахь удаагаа салсныхаа дараа Тейлор чулууг худалдаж мөнгөөр нь Африкийн Ботсванд, чулууг анх олсон уурхайн орчимд эмнэлэг бариулсан гэдэг.
Эх сурвалж: viva.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ