Шинэ бренд “Хадаастай багет”

“Талх чихэр” ХК хэдхэн хоногийн өмнө шинэ бренд “Багет” талхаа танилцуулсан билээ. Гэтэл уг талхнаас хадаас гарч иржээ.

Энэ тухай “Свийт китчен” группт нэгэн эзэгтэй “Нөгөө рекламдаад байсан шинэ брендээс хадаас гарч ирлээ. Хариуцлага гэж байна уу” гэсэн пост оруулсан байна. Постны сэтгэгдлээр олон бүсгүйчүүд “Монголд хүнсний аюулгүй байдал гэж алга. Нэр хүндтэй олон жил ажиллаж байгаа компани нь ийм байхад бид хэнд итгэж, юу худалдаж авах вэ” гэж санаа зовнисон сэтгэгдлүүдийг оруулжээ.

Үнэхээр хүнсний бүтээгдэхүүнээс жоом, өт, хөгц, шүдний чигчлүүр гэх мэт олон янзын зүйлс гарсан тухай мэдээлэл өдөр бүр шахуу гардаг болсон байна. Монголд баталгаатай хүнс үйлдвэрлэгч гэж байна уу.

Т.Ану

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин