Жүдо бөхийн Гранд Слам тэмцээн өнөөдөр эхэлж байна
Жүдо бөхийн Гранд Слам тэмцээн өнөөдөр Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо эхэлж байна. Тус тэмцээнд 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч "Рио-2016" олимпийн эрхийн оноогоо цуглуулахаар өрсөлдөх юм байна.
Харин манай улсаас тус тэмцээнд эрэгтэй 5 тамирчин, эмэгтэй таван тамирчин өрсөлдөх юм байна. Манай тамирчид эрэгтэйчүүдийн 60, 66, 73, +100 кг-ийн жинд, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ийн д өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Рио 2013 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин, 2013 оны Маяамигийн Гран При тэмцээний алтан медальт тамирчин Г.Хэрлэн, 66 кг-ийн жинд Гран При тэмцээний мөнгөн медальт жүдоч Д.Алтансүх, 73 кг-ийн жинд Инчён 2014 Азийн 17-р наадмын мөнгөн медальт Г.Одбаяр, +100 кг-ийн жинд Ташкентийн Гран При тэмцээний алтан медальт Б.Тэмүүлэн нар оролцож байна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-ийн жинд Рио 2013 ДАШТ-ний алтан медальт тамирчин, МУГТ М.Уранцэцэг, Астанагийн Гран При тэмцээний алтан медальт Г.Отгонцэцэг, 57 кг-ийн жинд 2013 онд ОХУ-ын Тюменьд болсон Мастерсын тэмцээний алтан медальт Д. Сумьяа, Ташкентийн Гран При тэмцээний хүрэл медальт Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн жинд Улаанбаатар 2014 Чингис хаан дэлхийн цомын алтан медальт тамирчин Ц.Наранжаргал нар өрсөлдөхөөр эх орноосоо мордсон.
Тэмцээний шагнал нь алтан медаль, 5000 ам доллараар урамшуулах бол II байрт шалгарсан тамирчинд мөнгөн медаль 3000 ам доллар, III байрт шалгарсан хоёр тамирчинд тус бүр хүрэл медаль 1500 ам доллар юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ