Цагдаа 120 мянган доллар олжээ

Калифорнийн нэгэн цагдаа эмэгтэй албаа тараад гэртээ харьж явах замдаа 120 мянган доллар олжээ. Нэрээ нууцлахыг хүссэн энэ офицер эмэгтэй Конкорд хотоор дайран өнгөрөх үедээ зэлүүд зам дээр дээгүүр нь машины мөр гарсан хоёр том цүнх хэвтэж байгааг харсан гэнэ. Дотор нь юу байгааг харахаар зогсоод 100 долларын мөнгөн дэвсгэртээр дүүргэсэн цаасан уутнуудыг илрүүлэв.

Хууль сахиулах байгууллагад 20 жил ажлласан энэ эмэгтэй мөнгийг хааш нь аваачиж өгөх ёстойгоо мэддэг байв. Түүний энэ шударга байдал хүүхдүүдийг нь зөв зүйтэй хүмүүжүүлэхэд хэрэгтэй гэж тэр ярьжээ.

“Тэр үед гудамжинд хэн ч байгаагүй. Намайг хэн ч хараагүй” хэмээн офицер эмэгтэй өгүүлэв. Цагдаа нар их хэмжээний мөнгийг эзэнд нь эргүүлж өгсөн ч тэр их мөнгө яагаад гудамжинд хаягдсан гэдгийг шалгаж байгаа аж. Офицер эмэгтэй шударга загнасныхаа төлөө урамшуулал хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин