Чанаргүй зээл буурчээ

Арилжааны банкуудын зээлийн өрийн нийт үлдэгдэл сарын эцэст 7.7 их наяд төгрөг болсон байна. Энэ нь ганц сарын дотор 380.4 тэрбум төгрөгөөр өссөн дүн.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 110.9 тэрбум төгрөг болсон нь ч өссөн үзүүлэлт юм. Гэхдээ банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ буурсан байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст чанаргүй буюу эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй зээл 310.5 тэрбум төгрөг болж, сарын дотор 0.6 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 6.1 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар буурчээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ