Дотоодын нийт бүтээгдэхүүн 2.8 их наяд төгрөгт хүрлээ
Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлт гаргажээ. Тайланд бичсэнээр ДНБ-ий хэмжээ энэ оны эхний улиралд 2.8 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 16.3 хувиар өссөн дүн юм байна. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) гуравдугаар сараас хойш 4.6 хувиар өссөн нь хүнсний бүтээгдэхүүний ханшаас шалтгаалсан. Үүнээс болж найман хувь руу дөхөж, буурсан инфляци 9.6 хувьтай болжээ.
Харин мөнгөний нийлүүлэлт сарын эцэст 7.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 96.2 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 834.6 тэрбум төгрөг буюу 13.1 хувиар өссөн байна.
Түүнчлэн гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 759.8 тэрбум төгрөг болжээ. Энэ үзүүлэлтийг гуравдугаар сарынхтай харьцуулахад 72.1 тэрбум төгрөг буюу 10.5, өмнөх оны мөн үеийнхээс 50.9 тэрбум төгрөг буюу 7.2 хувиар өссөн дүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ