Нисэгчгүй онгоцыг түргэн тусламжид ашиглана
Голландчууд түргэн тусламжид ашиглах боломжтой нисэгчгүй онгоцнуудын загварыг гаргажээ. Шар өнгөтэй энэхүү нисэгчгүй онгоц нь цагт 100 км хурдтай, зүрхний хэмнэл сайжруулагч төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Энэ төхөөрөмжийг Голландын Делфт хэмээх технологийн сургуулийн эрдэмтэд боловсруулж, зүрхний шигдээсээр нас барагсдын тоог бууруулах зорилт тавьжээ.
Нисэгчгүй онгоц 12 км квадрат зайд байгаа өвчтөнд нэг минутанд хүрч очих боломжтой. Ингэснээр зүрхний шигдээстэй хүмүүсийн амь насыг аврах магадлал 80 хувиар өсөх болно.
Европын Холбооны орнуудад 800 мянган хүн зүрх, судсаар өвчилсний дөнгөж 8 хувь нь амьд үлддэг юм. Голланд ойрын таван жилийн хугацаанд нисэгчгүй онгоцыг түргэн тусламжид нэвтрүүлэх зорилт тавьсан байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нисэгчгүй онгоц тус бүрт 19000 доллар шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ