Холливудын алдарт жүжигчин НИКОЛАС КЕЙЖ Монголын нутгаас алдагдсан Динозаврын ясыг 276 мянгаар заржээ

Николас Кейж... Энэ нэрийг Монголчууд андахгүй. Холливудын супер од Герман, итали гаралтай Америкийн жүжигчин энэ эрийн жинхэнэ нэр нь Николас Ким Коппола. Найруулагч Фрэнсис Форд Коппола Кейжийн авга ах бөгөөд кино урлагт алдартай ахынхаа нэр, нөлөөгөөр орохгүйн тулд овгоо өөрчилжээ.

Анхны кинондоо 1980 онд тоглосон Кейж 1995 оны “Лас Вегасыг орхихуй” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн “Оскар” хүртсэн. Түүний тоглосон олон арван киног Монголчууд шимтэн үздэг.

Тэгвэл сүүлийн үед Холливудын супер од жүжигчин маань тун чиг таагүй хэрэгт нэр холбогдож, холбооны мөрдөх албаныхан түүнээс байн байн мэдүүлэг авч эхлээд байна.

Николас Кейж өнгөрсөн 2007 онд Калифорни муж улсад болсон дуудлага худалдаагаар “хаан” тираннозаврын араг ясыг жүжигчин Леонардо Ди-Каприотойөрсөлдсөн байж 276 мянган ам.доллараар худалдаж авсан аж.

Эртний ховор сонин амьтны араг ясаар гэрээ гоёхын тулд мань эрБеверли-Хиллзэд байрлах “IM Chait” дуудлагааны газрынхантай холбоо тогтоож, уг олдворыг авчээ.

Гэвч уг дуудлага худалдааг зохион байгуулсан “IM Chait” компанийнхан өнөөдөр холбооны мөрдөн албаныханд шалгагдаж, энэ асуудалднэртэй жүжигчин эр холбогджээ.

Өнгөрсөн жил дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан батаарын араг ясыг нэг сая ам доллароор зарах гэж байгаад бүтэлгүйтсэн Эрик Прокопигөнөөдөр ч холбооны мөрдөгчид шалгаж байгаа.

АНУ-ын үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэгч шүүх хурал дээр Монгол Улсын хилээр үлэг гүрвэлийн олдвор хулгайгаар нэвтрүүлснээ хүлээн зөвшөөрч, дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдаалагдсан Тираннозавр батаарын хууль ёсны эзэмшигч гэх нэхэмжлэлээс татгалзсан.

Гэвч түүнийг Тираннозавр батаараас гадна маш олон үлэг гүрвэлийн ясыг хулгайгаар оруулж ирж зарсан хэрэгт давхар шалгаж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин