Театраас гарсан Д.Ганцэцэг юу хийж явна вэ?
УДЭТ-аас ямар шалтгаанаар нь мэдэгдэхгүй гарсан Д.Ганцэцэг, Т.Хулан нар хаана, ямар уран бүтээл хийж яваа нь тодорхойгүй ч зүгээр суухгүй байгаа бололтой.
Тэд хамтдаа саяхан UBS телевизээс зохион байгуулдаг “To be or not to be”-d оролцсон бол өчигдөр мэргэжлээ сольж хөтлөгчөөр ажиллажээ.
Тухайлбал “Ийгл Ньюс” телевизийн цаг агаарын мэдээг жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Б.Амарсайхан нар эфирээр шууд дамжуулан хөтлөн үзүүлжээ.
Ийнхүү театраасаа өрх тусгаарлаж гарсан жүжигчин бүсгүйчүүд ямар нэгэн тайлбар хийлгүй өнөөдрийг хүрсэн ч цаашид хамтарч уран бүтээл хийх үү, дан дангаараа явах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ