Австраличууд Оюутолгойд хөрөнгө оруулахыг хүсч байна

Австралийн “Export Finance and Insurance Corporation” (EFIC) Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох арга зам эрэлхийлж байгаа талаар “Mining.com” мэдээлсэн байна.

Харин “Рио Тинто”-гийн зүгээс энэ талаар ямар нэгэн зүйл яриагүй байгаа бөгөөд Австралийн Үйлдвэрлэлийн зөвлөлөөс дээрх хоёр байгууллагын хооронд санхүүгийн асуудал бий гэжээ. Гэхдээ EFIC-ийн зүгээс “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байна.

Одоогоор улсын комисс хүлээн авбал “Оюутолгой” компани зэсийн баяжмалаа үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Тус компанийн баяжуулах үйлдвэр 10 мянга орчим тонн баяжмал гаргасан бөгөөд 7500 тонныг нь савлаж, экспортлоход бэлдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ