ВНP Монголоос нүүрс авна гэв
Дэлхийн ган үйлдвэрлэгчид Авсралиас авах нүүрсний хэмжээг багасгаж Ази, тэр дундаа Монгол, мөн Африкаас нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэж “Bloomberg” уламжиллаа.
Ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч “BHP Billiton” групп Австрали нүүрсний үнэ өндөр байна гэж үзсэн бөгөөд Азийн орнуудтай нийлүүлэлтийн гэрээ байгуулна гэсэн байна.
Одоогоор Австралиас эх газрын эрэгт бууж буй коксжих нүүрс тонн нь 172 ам.долларын ханштай байгаа бол Индонез, Казахстанаас ийм хэмжээний нүүрсийг 165 ам.доллараар авч байгаа.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ