Н.Алтанхуяг ангийн андаа аргадаж эхлэв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл хоёр хууль бус гэрээний талаар маргалдаж, хоорондоо хэрүүлийн алим шидэлцээд байгаа энэ үед Ерөнхий сайд ангийн андаа эвтэй найртай байхаар аргадаж, элдэв арга чарга хэрэглэж эхэлжээ. Эл явдалд нь Э.Бат-Үүл гөжүүдэлж нүүр өгөхгүй, Авлигын загалмайлсан эцэг гэгдэж шүүхээс ял авч, хориход ял эдэлж Өршөөлийн хуулиар суллагдсан Н.Энхбаяртай хамтарч ажиллах гэрээ байгуулсныг буруушааж, гэрээгээ цуцлахыг ч шаардаж байгаа юм.
Харин Н.Энхбаяр Солонгосоос ааруул амсах гэж ирээд АН-ыг бужигнуулж, хагаралдуулж, зорилгоо биелүүлчихээд буцаад явчихсан билээ. Энэ үед Н.Алтанхуяг барьц алдаж, гэм хийсэн хүн гэлбэлзэнэ гэгчээр яах учраа олохгүй өөрийг нь унагах их өрнүүн ажилд оролцож байгаа ангийн анд Э.Бат-Үүлээ аргадаж, “Хотын хулигаантай нөхөрлөв” гэсэн дурсамж олон нийтийн сүлжээгээр тарааж “Анд минь, эв найрамдалтай ярилцаж, ойлголцох нь зөв шүү дээ. Хоёулаа маргалдвал юу болох вэ? Гэрээний талаар ярилцъя. Э.Бат-Үүл ээ, чи манай тал гэдгээ мартаж болохгүй шүү” хэмээн тал засан аргадаж эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ