Р.Пүрэвдагва түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэжээ
Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө 19 дэх удаагаа боллоо.
Барилдаанд улс, аймгийн алдар цолтой нийт 224 бөх зодоглосноос Архангай аймгйин Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Их засаг их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ.
ТүүнчлэнУвс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбат, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Б.Гончигдамба нар шөвгөрсөн байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ