Севол усан онгоцны ахмадад цаазын ял оноолоо

Өмнөд Солонгос улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ачаа, тээврийн Севол усан онгоц осолдон нийт 476 зорчигчийн 294 нь амь насаа алдаж, 10 нь ор сураггүй алга болж, 172 нь аврагдсан билээ.
Уг осол гарсан даруй онгоцны ахмад болон багийн бусад 14 гишүүд, тусламж үзүүлэхээр ирсэн аврах ангийнхнаас хамгийн анхны тусламжийг авч байсан бөгөөд тэд, осол болох үед зорчигчдыг аврах арга хэмжээг авч болох хэмжээнд нь хүртэл авсныхаа дараа өөрсдөө аврагдах ёстой байсан юм. Гэвч тэд энэ дүрэм журмыг зөрчин олон тооны хүний амь нас хөнөөсөн хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа билээ.
Өнөөдөр багийн 15 гишүүнийг шүүх хамгийн анхны шүүх ажиллагаа болж, Севол усан онгоцны ахмад И Жүн Сокд цаазаар авах ял, онгоцны хоёр жолооч болон ерөнхий инженерт бүх насаараа хоригдох ял, онгоцны тэнцвэр болон аюулгүй ажиллагааг хангагч техникийн ахлах ажилтанд 30 жил, туслах ажилтанд 20 жил хоригдох ял оноожээ. Харин онгоцны бусад гишүүд болох үйлчлэгч, зоогийн газрын ажилтан нарт найман жил хоригдох ял тус тус оноосон байна.

news_1414397390_465879_m_1.jpg

Эх сурвалж: uls.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин