Манай баг паралимпад 17-р байрт орлоо
БНСУ-ын Инчеон хотод Азийн спортын наадам Паралимпаар үргэлжилж, энэ сарын 18-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд 41 орны 2497 тамирчин спортын 23 төрөлд 443 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс манай улс 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл, нийт 11 медаль хүртсэн байна. Монголоос дараахь спортын төрлүүдэд 61 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Жүдо бөх, Байт харваа, Буудлага, Хөнгөн атлетик, Суугаа гар бөмбөг, Пауэрлимфтинг, Хонхот бөмбөг, Ширээний теннис, Усанд сэлэлт гэсэн есөн төрлөөр өрсөлдсөн.
Багийн дүнгээр БНХАУ-ын баг 174 алт, 95 мөнгө, 48 хүрэл, нийт 317 медальтайгаар илт давуу тэргүүлжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ