Ерөнхийлөгч цагдаагийн дарга нарын хувцсыг хураахыг шаардлаа
Цагдаагийн дарга, комиссаруудын шинэ дүрэмт хувцас армийн генерал, маршалынх шиг болчихож гэсэн яриа сүүлийн үед гараад байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч тэр хувцсыг нь хурааж ав гэж зарлигаа буулгажээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Х.Тэмүүжин сайд цагдаагийн шинэчлэл хийх талаар анх танилцуулж байхдаа иргэндээ үйлчилдэг цагдаатайболно, дарга нар нь энгийн хүмүүс байна гэж ярьж байсан.
Гэтэл одоо сайд өөрөө комиссар гэдэг цол олгоод генерал шиг хувцастай дарга нарыг төрүүлээд эхэллээ. Энэ нь шинэчлэлийнх нь агуулга бас манай улсын хөгжил олон улсын чиг хандлагатай авалцахгүй байна. Хэрэв комиссар нь цэргийн дээд цолтой дүйх юм бол түүнийг Ерөнхийлөгч л олгодог хуультай явж ирсэн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ