Э.Бат-Үүл улс төрийн фракц байгуулжээ

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулахаар ил тод үйлдэл хийх болсон тэр цагаас түүнийг хотын даргаас нь огцруулах талаар нийслэлийн АН, НИТХ-ын нэр бүхий гишүүд уриалга гаргаж, гарын үсэг цуглуулах болсон билээ. Үүнийг зарим эх сурвалжууд Э.Бат-Үүлийн эсрэг хийж буй Н.Алтанхуягийн хариу арга хэмжээ хэмээн тайлбарлаж буй.

Тэгвэл Э.Бат-Үүлийг хотын даргаас огцруулахыг эсэргүүцэж, түүнийг дэмжигч залуучууд “Бид Э.Бат-Үүлтэй хамт”, “Э.Бат-Үүл ээ хамгаална” гэх хоёр ч хөдөлгөөнийг байгуулсан гэнэ. Тэдний үзэж байгаагаар “нийслэлд АН-ын нэр хүнд өндөр байгаа нь бүгд Э.Бат-Үүлтэй холбоотой.Түүнийг засаг даргаас огцруулна гэдэг бол АН амиа хорлож байгаатай адил зүйл” хэмээх агуулга бүхий үгсийг ярьж явах болсон аж.

Өнгөрсөн долоо хоногт Э.Бат-Үүл МоАХ-тай албан ёсоор хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Тэдний энэхүү нэгдэл Ерөнхий сайдыг огцруулах гэсэн хүсэл зорилго дор зангилагдаж буй нь илт байв. Улмаар Э.Бат-Үүл Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдын суудлаас нь огцруулаад зогсохгүй Х.Баттулгын хамтаар АН дахь эрх мэдлээ зузаатгаж, байр сууриа улам томруулахаар зэхэж байгаа сурагтай. Энэ талаар зарим эх сурвалжууд Э.Бат-Үүлхотын гэгдэх фракцийг шинээр зохион байгуулалтад оруулж, улс төрийн үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ойрын өдрүүдэд тун завгүй ажиллаж байгаа аж. Ямартай ч түүний фракцид өнөөгийн нийслэлийн удирдлагууд бүгд багтаж байгаа сурагтай.

Эх сурвалж: time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин