Олон улсын боксын холбооноос энэтхэгийн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасчээ
Олон улсын боксын холбооноос Азийн зуны спортын наадамд оролцсон энэтхэг тамирчинд ёс зүйнарга хэмжээ авчээ. Тэрээр Инчеоны наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд түнийгээ зүүхээс татгалзаж, БНСУ-ын тамирчинд өөрийн медалиа гардуулсан юм.
Энэхүү үйлдлийг олон улсын боксын холбооноос ёс зүйгүй үйлдэл хэмээн дасгалжуулагч болон тамирчин С.Девид ёс зүйн хэрэг үүсгэн, шийдвэрлэтэл тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.
Ингэснээр тэрээр 11-р сард болох ДАШТ-д оролцож чадахгүй юм байна.
Энэтхэгийн тамирчин С.Дэви мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчинтай өрсөлдсөн.Тэрээр шүүгчийн буруу шүүлтээс хүрэл медаль хүртсэн гэж үзсэн юм.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ