Пара наадмаас анхны алтан медалийг Н.Алтанцэцэг хүртлээ
Азийн пара наадам БНСУ-ын Инчеон хотноо амжилттай үргэлжилж байна.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-ын зодоглосон Н.Алтанцэцэг өчигдөр алтан медаль хүртлээ.
Тэрээр аваргын төлөө Тайландын бөх Н.Метхаведетэй өрсөлдөж, цэвэр ялж аварга болсон байна. Ингэснээр манай тамирчинд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна.
Уг наадамд манай улсаас 9 төрөлд, 61 тамирчин өрсөлдөж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ