Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболдыг АТГ-аас шалгаж байна
Авилгалын хэргээр олон улсын хөлбөмбөгийн хорооноос эрхээ хасуулаад байсан Б.Ганболдыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Уг хэрэг нь олон улсын хэмжээний асуудал учраас манай улсад эрүүгийн хэрэг үүсгээгүй гэнэ. Тус хэрэгтэй холбоотой мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийж байгаа юм байна.Жил бүр олон улсын хөлбөмбөгийн холбооноос орж ирдэг 250,000 ам.доллар хаана, юунд зарцуулагдаж байсан талаар шалгаж эхэлжээ.
Урьд нь хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байсан ч ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй гэнэ. Тиймээс түүнийг ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос жил бүр ордогсанхүүжилтыг эхнэрийнхээ дансаар авдаг байсан байж магадгүй хэмээн зарим эх сурвалж дурьдсан байна.
Б.Ганболдыг 2009 онд Азийн конгрессийн хурлын үеэр, 2011 оны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагааны үеэр Мухамед Бин Хамманаас авлига авсан хэргээрДэлхийн хөлбөмбөгийн холбооноос таван жил хөлбөмбөгийн ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ