Мөстлөгийн үеийн хүний сүүлчийн зоог

5000 жилийн өмнө мөстлөгийн үед Цайс гэдэг нэртэй хүн амьдарч байсан бөгөөд түүний сүүлчийн идсэн хоол нь Евроазийн зэрлэг ямааны мах байжээ.

1991 онд Италийн Альпын нуруунаас мөсөн хүнийг алт олборлож байсан уурхайчид нээн илрүүлсэн байна. Түүнийг нас барснаас нь хойш 5200 жилийн дараа олсон аж.

Эрдэмтэд мөсөн хүний биеийг судлахад зэс сүхийг ашиглан амьтны арьсаар хувцас хийж өмсдөг байжээ.

Мөн гэдсэн доторх ялгадсыг нь шинжлэхэд улаан буганы мах, үр тариа идсэн байсан нь тогтоогджээ.

2005 онд Франк Майкснерийн удирдсан баг Цайсын цогцосны үлдэгдлийг компьютерийн томографикаар дахин судалсан аж.

Судалгааны багийнхны мэдээлснээр бие эрхтэн нь ер бусын том байсан бөгөөд Цайс нь үхэхээсээ 30-120 минутын өмнө Альпын нуруунд амьдардаг зэрлэг ямааны мах идсэн байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин