Сэжигтний аав хүүгээсээ айгаад унтаж чаддаггүй байжээ
Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн айл өрхөөр судалгаа хийж яваад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан ноцтой хэрэг өнгөрөгч есдүгээр сард гарсан билээ. Энэхүү хэргийг аавтайгаа амьдардаг 20 настай Ц.Батхүү гэх сэтгэцийн өвчтэй байж болзошгүй этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Тэрбээр хэргийг үйлдэхдээ гэртээ ганцаараа байсан бөгөөд хохирогч эмэгтэйг таван удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогджээ. Мөн цагдаагийн ажилтнуудыг хэргийн газар дээр очиход цогцсыг нуусан байсан гэнэ. Талийгаач арван настай хүүтэйгээ амьдардаг, нөхрөөсөө салсан эмэгтэй байсан аж. Хэргийн талаархи мэдээллийг Ц.Батхүүгийн аав цагдаад мэдэгдсэн байна.
Цэцэрлэгийн манаач хийдэг түүнийг орой ажлаа тараад ирэхэд хүү нь орныхоо урд хутга шөвөг гээд янз бүрийн мэснүүд гаргаж тавьчихаад “Нам унтвал чинь ална” гэх маягаар эцгээ сүрдүүлж, айлгаж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагаас Ц.Батхүүд дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хотод СЭМҮТ-ийн хуулийн тасагт хүргүүлжээ. Шинжилгээгээр сэжигтэн этгээд хэрэг хариуцах чадвартай гэж гарвал ердийн журмаар хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж, хэрэг хариуцах чадваргүй гэж гарвал шүүхийн шийдвэр гарч, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлгийн албадлагын арга хэмжээ гэсэн тусдаа зүйл байдаг. Тэр зүйл ангиар хэргийг нь шийддэг билээ. Шинжилгээний дүн ирэх долоо хоногт гарна.
Эх сурвалж www.wikimon.mn
Хэргийн талаархи мэдээллийг Ц.Батхүүгийн аав цагдаад мэдэгдсэн байна.
Цэцэрлэгийн манаач хийдэг түүнийг орой ажлаа тараад ирэхэд хүү нь орныхоо урд хутга шөвөг гээд янз бүрийн мэснүүд гаргаж тавьчихаад “Нам унтвал чинь ална” гэх маягаар эцгээ сүрдүүлж, айлгаж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагаас Ц.Батхүүд дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хотод СЭМҮТ-ийн хуулийн тасагт хүргүүлжээ. Шинжилгээгээр сэжигтэн этгээд хэрэг хариуцах чадвартай гэж гарвал ердийн журмаар хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж, хэрэг хариуцах чадваргүй гэж гарвал шүүхийн шийдвэр гарч, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлгийн албадлагын арга хэмжээ гэсэн тусдаа зүйл байдаг. Тэр зүйл ангиар хэргийг нь шийддэг билээ. Шинжилгээний дүн ирэх долоо хоногт гарна.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/57494.shtml#sthash.uJyBeK0T.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ