Үлэг гүрвэлийн олдворыг маргааш хүлээж авна

Маргааш буюу лхагва гарагт хууль бусаар хил гаргасан үлэг гүрвэлүүдийг хүлээж авах юм байна. Энэ талаар Археологийн зөвлөх С.Урантөгс, логистик хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуяа нар мэдээлэл хийлээ. Т-Батаарыг Монголд ирснээс хойш эхлээд 17, дахин таван үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар хил нэвтрүүлж, АНУ-д гаргасныг тогтоожээ.

Тээвэрлэлтийн зардал хэмнэх үүднээс олдворуудыг нийлүүлж 40 тоннын чингэлэгт 29 хайрцагт хуваан хийж, тээвэрлүүлсэн бөгөөд 100 мянга орчим ам.доллар болсон байна. Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээндманай улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл өнгөрсөн зургадугаар сард гарын үсэг зурсан.

Тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд “Туушин” ХХК, даатгалын компаниар Бодь даатгалыг сонгожээ. Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын Сорраунд Арт компани хийж, сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин