Оросын эсрэг хоригыг зөөлрүүлэхгүй гэв
Европын холбоо Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг одоогоор зөөлрүүлэх бодолгүй байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр. ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Эштон даваа гаригт ингэж мэдэгджээ.
Тэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “бүх зүйл (Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ) байдгаараа үлдэнэ” гэж хэлсэн байна. Украинд гал зогсоох тухай Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх талаар ахиц гарч байгаа хэдий ч,бас олон зүйл хийх хэрэгтэй болж байна гэж Европын комиссар мэдэгджээ.
“Бид нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт өгнө гэж бид өнөөдрийн санал шүүмжлэлийн үеэр тохиролцсон. Байдал маш тогтворгүй байгаа гэдгийг би нэгэнт хэлсэн” гэж Эштон дурдаад, “Украины зүүн нутгийн нөхцөл байдлын” асуудал ЕХ-ны орнуудын сэтгэлийг зовоосоор байна гэж тэмдэглэжээ. Тэр хориг арга хэмжээ эргэж харж болох товыг хэлэхээс татгалзсан байна.
Польшийн ГХЯ-ны тэргүүн Гжегок Схетина хэлэхдээ,хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай яриагүй гэж онцлон тэмдэглэжээ. Хэрвээ Оросын тал украины мөргөлдөөний талаархи байр сууриа зөөлрүүлж байгаа шинж тэмдэг хараглдахгүй бол, “хориг арга хэмжээг тууштай хадгалах” хэрэгтэй гэж тэр хэлсэн байна. Уулзалтад оролцсон бүх хүн энэ асуудлаар нэгдмэл бодолтой байлаа гэж тэр тэмдэглэжээ.
Түрүүнд нь ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын зөвлөл Украины асуудлаар гаргасан дүнгийн мэдэгдэлдээ Минскийн тохиролцоогоор авсан үүргээ биелүүлэхийг мөргөлдөөнд оролцогч бүх талд уриалсан юм. Ингэхдээ сайд нар Орос улс онцгой хариуцлаага хүлээж байгааг онцлон тэмдэглээд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусламжтайгаар орос-украины хилд хийхийг уриалсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ