"UB I love you" мюзикл тоглогдоно
Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн соёл урлагийн ажлын хүрээнд “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу "UB I love you" хэмээх үеийн мюзиклыг олон түмэндээ хүргэж байгаа юм байна.
Уг мюзиклын гол дүрд дуучин Ч. Цэлмүүн Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа гэнэ.
Мюзиклыг “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран бүтээж байгаа юм байна. Энэ жүжгээрээ залуусын хариуцлагыг нэмэгдүүлж, нийгмээрээ хариуцлагатай соёлтой байхыг уриалж байгаа аж.
Тоглолт ердөө гуравхан удаа буюу 10 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд 19:00 цагаас тоглогдох юм.
Тасалбар Нийслэлийн Улаанбаатар чуулгын билетийн кассаар болон 19001617 үнэгүй хүргэх бөгөөд 15000-20000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ