Төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

Өнөөдөр чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ирэх оны төсвийн төсөлд хууль зөрчсөн заалт олон байна хэмээн шүүмжилсэн. Тухайлбал, улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалттай атал уг төсөлд өрийн хэмжээг 70 хувьд хүргэсэн. Цалин, тэтгэврийн хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч үнэндээ 30 хувиас нэмэх хэмжээний санхүүжилт тусгасан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байсан. Тиймээс энэ төслийг энэ сарын 15-нд эргүүлэн татсан. Гэсэн ч тав хоногийн дараа ерөнхий сайд дахин өргөн барьсан. Өнөөдөр уг төслийн анхны хэлэлцүүлэг хийгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин