С.Ням-Очир Ташкентийн дэвжээнд Х.Цагаанбаатарыг ялж түрүүллээ
Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж татамид гарсан манай дөрвөн бөх бүгд медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан манай хоёр жүдоч С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар алтан медалийн төлөө финалд шалгарч үлдээд байсан юм. С.Ням-Очир хэсгээ тэргүүлэн барилдаж Турк, Франц, ОХУ-ын жүдочдыг ялснаар финалд үлдсэн бол Х.Цагаанбаатар Итали, Узбекстан, ОХУ-ын бөхчүүдийг тус тус ялж алтан медалийн төлөө хоорондоо барилдсан.
Ингээд финалын барилдаанд С.Ням-Очир илүүрхэн барилдаж медалийн тавцанд алтан медаль зүүсэн бол Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өнөөдөр барилдсан О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Ц.Мөнхзаяа нар тус тус хүрэл медаль хүртсэнээр манай тамирчид гранпригийн хоёр дахь өдөр нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч чадлаа.
Нийтдээ манай жүдочид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар грандриг тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ