МХБХ-ны ээлжит бус хурлыг хийлгэхгүй байх үүрэг өгчээ

Монголын 200 гаруй хөлбөмбөг сонирхогчид, тамирчид, дэмжигчид гарын үсэг цуглуулан ээлжит бус их хурлыг хуралдуулах саналыг МХБХ-ны Удирдах зөвлөлд гаргасан байна. Гэтэл тус холбооны Гадаад харилцааны захирал Л.Маяа буюу холбооны Ерөнхийлөгчийн эхнэр нь Удирдах зөвлөлийн гишүүд рүү утасдаж хурал зохион байгуулахгүй байх үүрэг өгсөн гэнэ.

Дээрх гарын үсэг зурсан иргэд МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболдыг Монголын хөлбөмбөгийн төдийгүй Монголын улсын нэр хүндийг дэлхийн тавцанд ноцтойгоор унагасан гэж үзэж байгаа юм. Учир нь ФИФА-ийн ёс зүйн хорооны хурлаар болон Ерөнхийлөгч Sepp Blater Б.Ганболдыг авлигын хэрэгт холбогдуулан дотоод, гадаадын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилээр хассан ажээ. Түүнийг 2009 онд ФИФА-ийн Гүйцэтгэх хорооны гишүүний сонгуулийн үеэр болон 2011 оны ФИФА-ийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр авлига авсан гэжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин