Ташкентийн тэмцээнд манай тамирчид хоёрдугаар байранд жагслаа

"Ташкент 2014" жүдо бөхийн Гран при тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар нийт 45 улсаас хоёрдугаарт жагсаад байна. Тус тэмцээний 60 кг-ын жинд барилдсан МУГТ Д.Амартvвшин аваргын алтан медаль хүртлээ.

Тэрээр аваргын төлөө Узбекстаны тамирчинтай хүч сорьж ялснаар төрийн дууллаа харийн тэнгэрт эгшиглүүлсэн юм. Харин 52 кг-д А.Цолмон, 66 кг-д Д.Алтансүх нар нар алтан медалийн төлөө барилдсан ч ялагдаж, мөнгөн медаль хүртэв.

Мөн 60 кг-д Г.Хэрлэн болон 48 кг-д Г.Отгонцэцэг хүрэл медалийн төлөө барилдаж, өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн эзэд болоод байна. Ингэснээр манай улс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн амжилттай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин