Б.Ганболдыг Хөлбөмбөгийн Холбооны мөнгийг хувьдаа завшсан гэв
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Ёс Зүйн хорооноос таван жил олон улсын болоод дотоодын хөлбөмбөгийн ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасчээ. Түүнийг Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас 2009, 2011 онуудад авлига авсныг тогтоожээ. Энэ талаар Fifa.com сайтад мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан тус холбооны гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн боловч МХБХ-ны байранд нэвтрүүлэхгүй байгаан улмаас байрны гадна мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар ФИФА-гаас жил бүр Монголд хийдэг250 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хувьдаа завшсан байж болзошгүй гэнэ.
ФИФА-ын Ёс зүйн тухай хуул тогтоомжийн 42 дахь хэсэг буюу Хамтран ажиллах гэрээг зөрчсөн, 21 дэх заалт буюу Авилга, хээл хахууль, 20 дахь заалт буюу хандив тусламж, хөнгөлөлт, 19 дэх заалт буюу Ашиг сонирхлын зөрчил, 18 дахь заалт буюу хамтын ажиллагааны тайланг ирүүлэх, түүнийг зөрчих, 13 дахь хэсэг буюу удирдлагын ерөнхий дүрмүүдийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр дээрх хоригийг тавьсан юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ