“Ташкент 2014” тэмцээнд манай тамирчид өнөөдөр зодоглоно

Ташкентийн Гран Прид дэлхийн 45 орны 316 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр 13 цагаас эхэлнэ.

Монгол улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Амартүвшин болон ОУХМ Хэрлэн нар барилдана. Мөн эрэгтэйчүүдийн 66кг-д ОУХМ Алтансүх, Батгэрэл нар барилдахаар сугалаа татаад байна. Эхний өдөр дэвжээнд гарах дөрвөн эрэгтэй бөх эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойргийн барилдаанаа хийхээр болсон байна.

Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хэдхэн хоногийн өмнө болсон Астана Гран Прид түрүүлсэн ОУХМ Отгонцэцэг барилдана. Тэрээр эхний даваандаа гоц мөргөж хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхтэй оноолт таарчээ.

Харин 52 кг-ын жинд барилдах Монголын хоёр бөх нэг зоонд орсон байна. МУГТ Мөнхбаатарын Бундмаа болон ОУХМ Адьяасамбуугийн Цолмон нар эхний даваандаа гоц мөргөж хоёрдугаар тойрогт барилдах эрхтэй болсон. Хоёрдугаар тойргийн барилдаандаа Монгол бөхчүүд ялалт байгуулбал зооны аваргын төлөө хоорондоо барилдах юм байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин