Цэнгэлдэхэд үймээн дэгдэж, тоглолт зогсов

Блеград хотод болсон Серби-Албаний хөлбөмбөгийн тоглолтын үеэр хоёр багийн тооны харьцаа 0:0 байв. Энэ үед тэдний хооронд бага зэрэг маргаан үүсээд байтал цэнгэлдэх хүрээлэнд Албанийн далбааг зүүсэн нисгэгчгүй аппарат орж иржээ. Түүнийг Сербийн хөлбөмбөгчин Митрович авахад эсрэг багийнхан эсэргүүцжээ.

Дарин дээр давс гэгчээр улмаар хөгжөөн дэмжигчдийн дунд үймээн дэгдэж, шүүгч тоглолтыг зогсоохоос аргагүй байдалд хүрсэн байна. Тоглолт 41 дэх минутанд зогссон бөгөөд эдгээр багийн тоглолт хэзээ болох нь тодорхгүй байгаа аж.

Тэд 2016 онд Францад болох Европын аваргын урьдчилсан шатны нэгдүгээр хэсэгт Дани, Португал, Арменитай өрсөлдөж байгаа билээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин