Дэлхийн аварга Г.Болдбаатарт нутгийнхан нь хүндэтгэл үзүүллээ
Энэ сарын 3-наас 6-ны хооронд ОХУ-д болж өндөрлөсөн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж аварга болсон. Тэрээр Булган аймгийн Хангал сумын харъяат бөгөөд шинэхэн аваргадаа нутгийн зон олон хүндэтгэл үзүүлжээ.
Булган аймгийн Хангал сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Аварга” мялаалга наадамд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат болон аймгийн удирдлагууд, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны удирдлагууд, Хангал сумын нутгийн зөвлөл, Монголын жүдо бөхийн холбоо, залуучуудын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Мөн тус наадамд Булган аймгийн харьяат олимпын хошой медальт аварга Н.Түвшинбаяр ирсэн байна.
Дэлхийн аваргадаа “Хангарьд” спорт хороо 3 өрөө орон сууц 25 сая төгрөг бэлэглэсэн бол Булган аймаг таван сая төгрөг, Хангал сум гурван сая төгрөг амралт сувилалын зориулалтаар 1 га газар, Хангал сумын нутгийн зөвлөл 10 сая төгрөг зэргээр мялааж аав, ээж, багшид нь хүндэтгэл үзүүлжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ