Монголчууд багаараа дэлхийн аварга боллоо

Цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт, сонгомол бөхийн тэмцээн АНУ-д зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд манай зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид багаараа амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүллээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин, ахлах дэслэгч Г.Мандахнаран, ОУХМ С.Цэрэнчимэд, спортын мастер Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алт, ОУХМ ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, спортын мастер Ц.Бямбазаяа нар мөнгө, спортын мастер Б.Батмагнай хүрэл медаль хүртлээ.

Ингээд эрэгтэйчүүд багаараа алт, эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин