Паралимпад оролцох тамирчдад 140 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

“Инчеон 2014”паралимпийн Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчеон хотод ирэх 18-24-ний өдрүүдэд болно. Энэ наадамд манай улсаас спотын есөн төрөлд 61 тамирчин оролцох юм байна. Тамирчдаас гадна 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан дөрөв, эмч хоёр, хэвлэлийн мэдээллийн дөрвөн ажилтан болон ширээний теннисний олон улсын хоёр шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олныг үдэн гаргах ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө.

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдын зардалд дэмжлэг үзүүлэн 140.0 сая төгрөгийг шийдвэрлэн өгч, Засгийн газрын хүндэт зочноор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, багийн ахлагчаар МПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монгол Улсын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин, ЭМШУИС-ийн оюутан Ц.Баттулга сонгогдсон юм.

“Инчеон 2014” паралимпад нийт 42 орны 4500 грауй баг тамирчид өрсөлдөх аж. Энэ тэмцээнээр “Рио-2016” паралимпийн наадамд оролцох эрх олгох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин