Жүдо бөхийн гран при наадамд манай тамирчид амжилттай оролцлоо
Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн гран при тэмцээн болж байгаа билээ. Энэ удаагийн Гран прид Монголын шигшээ эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчинтай оролцож байгаа юм.
Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин аваргын төлөө Казахстаны бөх Сметов Елдост ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Г.Хэрлэн дагах барилдаанд Узебкстаны Иноятов Бахромыг ялж, хүрэл медалийн төлөө гарч ирсэн. Улмаар медалийн төлөө Японы бөх Ишикава Хиронориг ялснаар Астанагийн гран-при тэмцээний медальтай болсон юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манайхаас Г.Отгонцэцэг зооны аваргын төлөө Италийн бөх Москатт Валентинаг, аваргын төлөө Бразилын Брижида Наталиаг ялж, алтан медалийн эзэн болжээ.Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар гэсэн хоёр алдарт бөх зодоглож, хоёулаа хүрэл медаль хүртлээ. Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очир В хэсгийг тэргүүлэн, Х.Цагаанбаатар гавьяатын хувьд В хэсгийг тэргүүлэн барилдсан. С.Ням-Очир хүрлийн төлөө Беларусын Шока Вадзимыг хожиж, хүрэл медаль хүртлээ. Харин Х.Цагаанбаатарын хувьд хүрэл медалийн төлөө Японы Нишияама Юкиг буулгаж авч, төрийн далбаа Астанагийн тэнгэрт мандууллаа. Ийнхүү дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа манай тамирчдын хувьд ийнхүү нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ