Т.Баярцэцэг оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д үргэлжилж байна. Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 м-ийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг дэд байр эзэллээ.

28 тамирчин өрсөлдсөнөөс БНСУ-ын Ким Жихуё алтан медаль, Монголын Т.Баярцэцэг мөнгө, Польшийн Клаудия Брес хүрэл медалийн эзэн болжээ. ОУХМ Т.Баярцэцэг оюутны дэлхийн аваргаас гурав дахь медалиа авч байгаа нь энэ юм.

Тэрээр өмнө нь ОХУ-ын Казань хотод болсон Универсиад наадмаас хүрэл, энэ онд БНСУ-ын Инчеон хотод болсон Азийн наадмаас хүрэл, Исанийн Гранада хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин