Дугуйн парад болно
Залуучуудын байгууллагаас санаачилсан “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” дугуйн парадыг зохион байгуулах гэж байна. Энэхүү парад энэ долоо хоногийн бямба гараг буюу аравдугаар сарын 11-ний 10.00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд Энхтайваны өргөн чөлөөгөөр, зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл үргэлжлэх аж.
Оролцох хүмүүс дараах шаардлагыг хангах ёстой гэнэ. Үүнд: 13-аас доош насны хүүхэд бол зайлшгүй харгалзах хүнтэй байх, оролцогчид бүгд хамгаалалтын малгай өмсөх, унадаг дугуйны урд болон хойд тормосууд бүрэн ажиллагаатай байх шаардлагатай.
Дугуйн парадыг зохион байгуулагчаар Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”, “Залуу дугуйчин клуб”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, "New image" клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, МЗХ-ны дэргэдэх "Nice back" клуб, "Аттила"дугуйн дэлгүүр, "Cannondale" дугуйн дэлгүүр, "Никель Ганбаа" ХХК, МЗХ-ны дэргэдэх "Монголын Авто замчин залуучуудын холбоо" зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Үүнээс өмнө энэ оны 5 дугаар сард "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн хүрээнд мөн дугуйн парадыг зохион байгуулж байжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ