Сумо бөхийн ДАШТ Монголд болно
Монголын Сумо бөхийн холбоо Египет улсын сумо бөхийн холбоотой өрсөлдөж ялалт байгуулснаар 2016 оны Сумо бөхийн ДАШТ-нийг зохион байгуулах эрхтэй болжээ.
Энэ ажлын хүрээнд Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна. Тэмцээнийг дөрвөн жингийн болон багийн барилдаанаар явуулах бөгөөд насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй бөх барилдах юм.
Харин ДАШТ-ийг 2016 оны долоодугаар сарын 30, 31-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ