Оюутны буудлагын ДАШТ-нд манай тамирчид 4-р байр эзэлжээ

Оюутны буудлагын ДАШТ өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Ал Айн хотноо эхэллээ. 50 метр гар бууны финалд манай тамирчин Э.Даваахүү гурваар шалгарсан ч хараахан медальд хүрч чадсангүй.

Ийнхүү манай эрэгтэй баг дээрх төрөлд 4-р байр эзлэв. Манай эмэгтэйчүүдийн баг хийн урт бууны төрөлд мөн 4-р байранд оржээ. Уг тэмцээнд нийт 28 орны баг тамирчид оролцож байгаа бол Монгол улсаа төлөөлж:

Эрэгтэй гар буу

1. ОУХМ Э.Даваахүү
2. СМ Н.Цэрэнтогтох
3. СМ О.Төгөлдөр (Залуучуудын дэлхийн аварга, багаар)

Эмэгтэй гар буу

1.ОУХМ Т.Баярцэцэг
2.ОУХМ Ө.Өлзийням
3. СДМ Б.Сувд-Эрдэнэ

Эмэгтэй урт буу

1. ОУХМ О.Янжинлхам
2. ОУХМ Г.Нандинзаяа
3. СМ М.Түвшинжаргал

Багийн дасгалжуулагчаар МУГД Л.Ундралбат нар оролцож байна. Тэмцээн энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин