Эмэгтэй сагсчдад хандив өглөө
“Мэргэжлийн спорт хөгжлийн цогцолбор”-оос хандивын аяныг зохион 5 хоногийн турш зохиож, цугласан мөнгийг Азийн наадамд анх удаагаа оролцон наймдугаар байрт шалгарсан эмэгтэй тамирчдад гардуулж өгчээ.
Тус аян нь "Багийн спортын хөгжлийн төлөө" уриан дор 9 сарын 28-аас 10 дугаар сарын 3-н хүртэл зохиогдсон бөгөөд нийт 699834 төгрөг цугласан байна.
Эмэгтэй сагсчдын хувьд Инчеоны наадамд оролцохын тулд зээл авч зардлаа хийсэн юм. Тиймээс, багийн спортоо дэмжиж, хөгжүүлэх зорилгоор энэхүү аян зохиогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ