Манай тамирчид цэргийн ДАШТ-ээс найман медаль хүртээд байна
АНУ-ын Нью-Жерси мужид явагдаж байгаа чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдын хувьд дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болоод байна.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд алтан медалийн эзэд болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон, эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар нар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн эзэн болов.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ