Мессиг шүүхэд дахин дууджээ

Алдарт хөлбөмбөгчин Лионель Месси орлогоо нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд дахин дуудагджээ.

Өнгөрсөн жил Мессиг дөрвөн сая еврогийн татвараа төлөөгүйг тогтоосон тул шүүхэд дуудсан ч аргентин хөлбөмбөгч санхүүгийн асуудлаа өөрөө мэддэггүй, бүгдийг эцэг нь зохицуулдагийг шүүхэд учирлаад, таван сая еврог төлсөн юм.

Испанийн хуулийн дагуу татвараас зайлсхийсэн бол мөнгийг ес дахин нугалж төлөх ёстой юм байна. Тиймээс Мессиг дахин шүүхэд дуудсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин