Паралимпийн тамирчдад төр дэмжлэг үзүүлнэ
“Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадам 14 хоногийн дараа эхлэнэ.
Манай улсаас спортын есөн төрөлд 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээллийн болон штабын ажилтнуудын нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар зэхэж байгаа гэнэ.
Энэ удаагийн наадмын суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд манайхан анх удаа оролцох ажээ.
Энэхүү багийн зардалд дэмжлэг үзүүлэх ажлыгСангийн сайд Ч.Улаан болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт Засгийн газраас даалгасан байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ