Н.Лхамгармаа, Г.Мандахнаран нар дэлхийн аварга боллоо
Цэргийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью-Жерси мужид энэ сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ тэмцээнд манай улсаас оролцсон тамирчид хоёр алт, гурвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар алтан медалийн эзэд болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон, эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар нар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн эзэн болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ