ОУХМ Д.Отгондалай алтан медаль хүртлээ

БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж буй Азийн зуны спортын XVII наадамын боксын 60кг-ын жинд манай улсын тамирчин ОУХМ Д.Отгондалай филиппиний боксчинтой тоглож аваргын алтан медалийг хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөө Чарли Суареcыг 2:1-ээр буулгаж авснаар аваргын тавцанд зогсож байна.

Монголын боксчид Азийн наадмаас өмнө нь алтан медаль авч байгаагүй бөгөөд анхны алтан медалийг Дорнод нутгийн хүү Доржнямбуугийн Отгондалай эх орондоо авч ирлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин