Н.Төгсцогтын тоглолтын шүүлтийн будлианыг YAHOO онцолжээ

Азийн зуны спортын наадмын талаар Agence France-Presse хэвлэлийн мэдээг YAHOO компани нийтэлжээ. Манай улсын тамирчин Н.Төгсцогт болон энэтхэгийн тамирчин Сарита Деви нарын амжилтыг шүүлтийн луйвраар сүйтгэсэн талаар нийтлэлд бичжээ.

Тус нийтлэлд манай улсын тамирчны тоглосон тоглолтын шүүлт буруу байсан ба багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ эсэргүүцэх бичиг явуулсан тухай болон Энэтхэгийн тамирчин Сарита Девигийн Солонгос улсын тамирчинтай хийсэн тулалдааныг ч бас луйвар гэж үзжээ.

Энэтхэгийн тамирчны нөхөр шударга бус шүүлтийг эсэргүүцэн хашгирч, шуугиан дэгдээсэнд цагдаа нар хэв журам тогтоожээ. Тус хоёр тамирчин дээр гарсан үйл явдлыг дүрслэн, Азийн спортын наадмыг шударга бус шүүлт хийсэн хэмээн шүүмжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин