"Энержи Монголиа-2013" чуулган болно

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран "Энержи Монголиа-2013" чуулган, үзэсгэлэн яармагийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, эрчим хүчний компаниуд, мэргэжлийн холбоо, гадны компаниуд оролцох ажээ. Монголын эрчим хүчний салбарын хөгжил, Монголд хэрэгжиж байгаа, хэрэгжүүлэх төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ