Н.Төгсцогт: Би Азийн наадмаас медаль авахыг маш их хүсч байсан
Азийн наадамд оролцож байгаа тамирчдаас медалийн болзол хангах боломжтой тамирчдын нэг олимпын аварга Н.Төгсцогтод иргэд ихээхэн найдвар тавин хүлээж байсан. Тэрээр БНСУ-ын тамирчинтай өрсөлдсөн бөгөөд ялагдал хүлээсэн.
Гэхдээ энэ тэмцээнийг буруу шүүсэн хэмээн, санал тавьснаар одоогоор шүүлтийн хариуг хүлээж байна. Тэрээр сэтгүүлчийн асуултанд “Тоглолтын туршид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан. Энэ тоглолт миний карьерын хувьд чухал тоглолт байсан. Би Азийн наадмаас медаль авахыг маш их хүсч байсан. Гэхдээ харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч би рингэн дээрх тулаанд ялсан гэдэгтээ итгэлтэй байна. Шүүлтийн талаар манайхан асуудал гаргаж тавих байх. Цаашид яаж шийдэгдэхийг хүлээж байя даа. Маш харамсалтай байна” хариулсан байна.
Энэ талаар манай багийг ахалж байгаа Б.Бат-Эрдэнийн хувьд мөнгө төлөн уг тоглолтыг хянуулахаар болжээ. Гучин минутын дараа хариу гарах юм байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ